Main » 2011 » January » 2 » Тэд даарч байгаа /фото нийтлэл/
2:18 AM
Тэд даарч байгаа /фото нийтлэл/

Өнөөдрөөс Ес эхэлж байна. Хүйтний эрч өдрөөс өдөрт нэмэгдсээр л. Улаанбаатарт өдөртөө л гэхэд 25-30 хэмийн хүйтэн тачигнана.

Энэ удаагийн фото нийтлэлээрээ бид тэр бүр ажиглаад байдаггүй, бидний анзаардаггүй, биднээс илүү их даардаг хүмүүс болох гадаа зогсон наймаа хийдэг өвөө эмээ нар бас залуус, гуйлга гуйн амиа тэжээх хүүхдүүд, замын голоор алхах цагдаа, төрийн харуулууд, шил лааз түүгчдийн тухай бэлтгэлээ. Ер нь хүйтний эрч нэмэгдэхэд гадаа зогсдог хүмүүсийн хувьд хамгийн хүнд өдрүүд байдаг бололтой. Гэлээ ч үр хүүхэд, ар гэрээ тэжээхээр тэд аль болох дулаан хувцаслаад л ажилдаа гарна.

Энэ жаахан хүүхэд хүртэл…

Энэ хүү дүүгээ тэврээд дуулж сууна.

Эцэг эх нь хаана байна? Тэр даарч байгаа!

Шинэ жил дөхсөн болохоор энд тэндгүй л гацуур, сааны худалдаа

Дах дэгтий, зузаан нэхий дээл өмссөн наймаачдын малгай, ороолт цан хүүрэг татна. Тэд даарч байгаа!

Давчуухан жижиг амбаарт галгүй, тенгүй гуталчин. Тэр даарч байгаа!

Чихэр, тамхи зарж өдөржин суугаа Тэр даарч байгаа!

Урт цагааны гудамж.

Цагаан утасны эгч. Тэр даарч байгаа!

Наймаа худалдаагаа бариад алхана. Тэр даарч байгаа!

Харин тэр даарч байгаа болов уу?

Маллах малаа дуусаад хотод ирээд хийж болох ганц ажил нь… Тэр даарч байгаа!

Гар нь бээрээд мөнгөө тоолох гэж ядна. Тэр даарч байгаа!

Залуус ч гэсэн байна. Тэд даарч байгаа!

Нэр хүндээр зарим хүмүүсийн дунд тааруу ч гэлээ тэд биднийг цагт нь амжуулж ажил, сургууль, хичээл номонд нь хүргэхээр авто замыг зохицуулан хүйтэн замын голд зогссоор.

Тэд даарч байгаа!

Барилгын ажилчид. Тэд даарч байгаа!

Төрийн тангарагтнууд ч даарч байгаа!

Гадаа талбайн зурагчид. Ихэнх нь эмэгтэйчүүд. тэд даарч байгаа!

Шил, лааз түүж яваа энэ хүн ч бас даарч байгаа!

Үр ачаа тойруулан гэртээ суух байтал энэ эмээ… тэр даарч байгаа!

Гэрэл зургийг Б.Батгэрэл

Category: Mэдээ мэдээлэл | Views: 342 | Added by: benz | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]