Main » 2011 » January » 10 » Өөрсдийнхөө хайрыг сонжоод үзээрэй
1:42 AM
Өөрсдийнхөө хайрыг сонжоод үзээрэй

1.Тэр үнэхээр миний найз мөн гэдэгт эргэлзээ төрдөг
2. Үзэл бодлын зөрүү бидний холбоог тасалж чадахгүй
3. Үнэнч нөхөрлөл гэж байдаггүй
4. Найзынхаа тухай бодох тусам хайр хүрдэг
5. Заримдаа түүнээс холбоогоо бүр мөсөн тасалмаар санагддаг
6. Цаг хугацаа өнгөрөх тусам би түүнд сэтгэл алдрах болсон
7. Тэр миний жинхэнэ хайр гэдгийг хэлэхэд хэцүү
8. Бидний дурлал түүнийг залхаадаг байх гэж бодогддог
9. Жинхэнэ нөхөрлөл хамгийн үнэ цэнэтэй
10. Миний амьдралд найз минь байнга үгүйлэгддэг
11. Түүнтэй байх бүрт өөрийнхөө хараат байдлыг мэдэрдэг
12. Бидний хайр бусдын атаархлыг төрүүлдэг
13. Өөрөөсөө илүү хайртдаа найдах нь дээр санагддаг
14. Тэр намайг үргэлж харддаг
15. Би зовлон жаргалаа хуваалцаж чаддаг найз нөхдийг мөрөөддөг

 

 Хайр уу шохоорхол уу?

1.Анхны харцаар дурлана гэж та итгэдэг үү?
a)    Яагаад үгүй гэж, энэ бол жинхэнэ дурлал – 10
b)    тийм юм байдаггүй, энэ бол дурлал биш – 8
c)    заримдаа тийм тохиолдол байж болно – 7
2.    Хэрвээ таны найзууд түүнийг үл тоомсорлодог бол та хайрласан хэвээрээ    байх  уу?
a)    Мэдээж хэрэг – 7
b)    Тэгнэ гэж бодож байна – 3
c)    Хэзээ ч үгүй – 1
3.    Та түүнтэй хамт үзсэн киногоо дахиж үзэхээр явах уу?
a)    Хэрвээ тэр энэ тухай хүсвэл дахин үзнэ - 6
b)    Хүсэлтийг нь дуртай хүлээн авна -7
c)    Тэр кино үзсэний дараа түүнтэй уулзаж болно шүү дээ – 3
4.    Хэрвээ тэр таны найз нарт таалагдахгүй бол та юу хийх вэ?
a)    Найзуудтайгаа учраа олно – 10
b)    өөрийн сонголтоо зөв эсэхэд эргэлзэнэ – 2
c)    тийм юм төсөөлж чадахгүй – 7
5.    Түүний тухай ярихдаа та юуг нь хамгийн түрүүнд дурсдаг вэ?
a)    Биеийн галбир, нүүр царай, заримдаа сайхан үс гэзгийг -2
b)    Ухаан боловсрол, хүмүүжил, өөрийгөө авч явах чадвар, ярилцах чадвар, шудрага зан чанар-7
c)    Түүний сайн талыг тоочоод барахгүй учраас тааралдсаныг нь л дурсдаг -10
6.    Та нар хамт байгаагүй үедээ түүний юу хийж байгааг мэддэг үү?
a)    өөртөө өрсөлдөгч байхгүй гэсэн итгэлтэй үедээ түүний юу хийж байгаа тухай боддоггүй – 4
b)    тиймээ, яагаад гэвэл сүүлчийн уулзалтаас хойш юу болсныг бие биедээ ярьдаг – 7
c)    бид хоёулаа чөлөөтэй учраас тэр юу хийх нь надад хамаагүй - 0
7.    Хэзээ нэгэн цагт та нарын харилцаа зогсоно гэдгийг та төсөөлж чадах уу?
a)    Би энэ тухай хэзээ ч боддоггүй – 9
b)    Эрт орой нэгэн цагт энэ явдал тохиолдоно – 4
c)    Бид хоорондоо сайн учраас тийм явдал тохиолдохгүй - 7
8.    Амьдралд зөвхөн та хоёр л байвал сайхан уу?
a)    Хэрвээ хүн дурласан бол өөрөөр төсөөлж болохгүй – 9
b)    Тиймээ, ганцаараа уйтгартай – 1
c)    Бие биеэндээ жинхэнэ хайртай хоёрын хувьд хамтын амьдрал сайхан-7
9.    Хэрвээ та нар хоёулаа байвал амьдралын "мөнхийн” асуудлаар ярилцдаг уу?
a)    үүнд цаг хүрэлцдэггүй – 2
b)    Яах юм бэ – 1
c)    тиймээ, олон удаа ярилцдаг – 7
1
0.    Тэр танилцах үеийнхээсээ огт өөр хүн гэдгийг та мэдэрч байна уу?
a)    Энэ бол таны өөртөө төсөөлж байсан тэр хүн мөн- 10
b)    Тэр өөр хүн байлаа, гэвч энэ нь надад илүү таалагдах болсон – 7
c)    Мэдээж хэрэг тэр анхны мөчид төсөөлөгдөж байсан шиг тийм бүрэн төгс хүн биш – 5

30-аас бага оноо:
Магадгүй үерхэлийн харилцаа нь танд тэр хүнээс илүү чухал байж болох юм. Та түүнийг хангалттай хэмжээнд мэдэхгүй бөгөөд "би ямар ялалт байгуулав, хэнийг байлдан дагуулсан бэ? ” гэсэн гаднах баримжаанд сэтгэл ханаж мэднэ. Зарим үед тийм байдал аятайхан байдаг боловч та бусад хүмүүст биш, юуны түрүүнд өөртөө зориулан хосоо сонгож байгаа учир анхааралтай байх хэрэгтэй.
31-65 оноо:
Бүрэн төгс дурлал ийм байдаг. Та сонгосон хүнийхээ гадаад төрх, зан төлөвт удртай, түүний зөвхөн сайн талуудыг үнэлдэг төдийгүй мөн бүхэлд нь хүлээн авч байгаа хэрэг. Та түүнийг таньж,ойлгохыг оролддог. Тэгээд өөрийн амьдралыг чинь дуртай хуваалцах хүнийг та сонирхох нь зүйн хэрэг. Та хоёр хоёулахнаа ямар ч саадыг давах чадвартайг та мэдэрч байна.
65-аас дээш оноо:
Дурлал бол сайхан зүйл юм. Гэвч тэр хүн дурлал өөрийг нь биш, бие биенээ хайрласан нөхцөлд удаан үргэлжилдэг. Та түүнийг хэтэрхий сонирхсон учир дотор хүнийг нь харахгүй, зөвхөн түүний тухай төсөөлөл дээр тулгуурлаж байна. хэрвээ та хүсэл мөрөөдөлдөө байгаа бүрэн төгс дүрийг биш харин тэр хүнээ ойрхон мэдэхийг оролдвол хайртай хүн чинь тан сэтгэлд заавал нийцэх болно
Тийм гэсэн хариулт тутамдаа 5 оноо өгөөрэй.
0-20 оноо: Та бусадтай дотносохоос айдаг. Ийм байдлаас үргэлж зугтдаг бололтой. Хэн нэгэнд хууртагдаж байсан таагүй дурсамжаасаа салах цаг болжээ. Өнгөрснийг мартах нь амьдралыг өөдрөгөөр харахад тусалдаг юм шүү.
25-50 оноо: Та хоёрын дурлалыг галын дөлтэй зүйрлэвэл зохилтой. Заримдаа дүрэлзэн асаад, хэсэг хугацааны дараа сүүмэлзэн унтрах гал мэт. Сэтгэлээ чагнаж, хайр дурлалдаа анхаарах цаг болжээ.
55-аас дээш оноо: Та дурлал хайрын үнэ цэнийг мэдэрдэг, түүнийхээ төлөө хариуцлага хүлээж чаддаг учраас найз тань танд итгэдэг юм байна.

А хариулт 3 оноо, Б хариулт 2 оноо, В хариулт 1 оноо, Г хариулт 0 оноо."

1. Ихэнхдээ та хоёр юунаас болж маргалддаг вэ?
А. Бид хоёр маргалддаггүй.
Б. Ихэнхдээ миний ааш зангаас.
В. Түүний амьдралыг үзэх үзлээс.
Г. Түүний хөнгөмсөг байдлаас.
2. Таныг тэврээд найз залуу /нөхөр/ тань толинд хараад...
А. Бид хоёр тохирсон хосууд гэж хэлдэг.
Б. Чамтай учирсан минь ямар их аз вэ?
В. Толгойгоо угаах хэрэгтэй байж дээ.
Г. Надтай учирдаг чи азтай ххүүхэн шүү гэж хэлдэг.
3. Кино үзсэнийхээ дараа үргэлж...
А. Ижил сэтгэгдэл үлддэг.
Б. Чиний ойлтолт буруу хэмээн тэр надад тайвнаар ойлгуулдаг.
В. Өөр өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж улайран маргалддаг.
Г. Үргэлж санал зөрж маргалддаг.
4. Таныг найз залуу тань өөрийнхөө найзуудтай хэзээ танилцуулсан бэ?
А. Боломж гармагц л.
Б. Би түүнийг найзуудтайгаа танилцуулсны дараа.
В. Түүний найзуудыг би урьд өмнө нь таньдаг байсан.
Г. Одоо болтол танилцаагүй л байгаа.
5. Найз залуу тань хайраа анх илчлэхдээ...
А. Өвдөг сөгдөн цэцгийн баглаа баглаа барьсан.
Б. Голын эрэг дээр энхрийлэн тэвэрч зогсоод.
В. Үнэндээ бол хачиртай талх хазангаа.
Г. Одоохондоо сэтгэлээ илчлээгүй байгаа.
6. Орой утасдан сайхан амрахыг хүсэхдээ тэрбээр үргэлж...
А. Маш их санаж байна, хурдан өглөө болоосой гэж хэлдэг.
Б. Сайхан амраарау, миний амттай заанхан минь.
В. Тэр оройн цагаар над руу ердөө залгадаггүй.
Г. Өөрийг нь зүүдэлж нойрсохыг ерөөдөг.
7. Таны бодлоор...
А. Та хоёр яг тохирсон хосууд.
Б. Боломж гарвал цаг үргэлж шинийг элэрхийлдэг.
В. Өнөөдөр ч гэсэн та хоёр цуг байх болно гэдгийг сайн мэддэг.
Г. Түр зуур ч болов уулзах үед тэр үргэлж хаа нэг тийшээ явах хэрэгтэй болсон байдаг.
8. Долоо хоногт та хоёр хэдэн удаа уулздаг вэ?
А. Өдөр бүр.
Б. Хоёуланд н зав гарсан үед.
В. Зөвхөн намайг зөвшөөрсөн тохиолдолд.
Г. Түүний хүссэн үед.
9. Гал тогооныхоо өрөөнд суугаад аяга кофэ уунгаа...
А. Хонгор минь, хоёулаа хэдэн хүүхэдтэй болох вэ?
Б. Хонгор минь, үдшийг хэрхэн сонирхолтой өнгөрөөх вэ?
В. Бид хоёр ховор ярилцаж, ихэнхдээ үнсэлцдэг.
Г. Зөвхөн найз залуугийнхаа асуудлыг хөндөн ярилцдаг.
10. Та түүнд гомдоод гүйн гарахад тэр яадаг вэ?
А. Аргадахаар таны араас гүйдэг.
Б. Хүлээдэг ч тэсэлгүй хойноос тань очдог.
В. Таныг өөрөө буцаж ирэхийг хүлээдэг.
Г. Ямар ч тохиолдолд таныг буруугаа хүлээхийг шаарддаг.


Одоо хэдэн оноо авсанаа тоолъё
23-аас дээш оноо авсан бол танд боломж байна. Найз залуу тань тантай хамт байхыг үнэн сэтгэлээсээ хүсдэг бололтой. Та маш хүчтэй дурлаж, энэ дурлал урт хугацаагаар үргэлжилнэ гэдэгт итгэж болох хэдий ч бодит байдалд дүгнэлт хийж, ухамсартай хандаж, холыг харж чадах нь чухал. Та хоёр хэзээ ч муудалцахгүй бөгөөд муудалцсан тохиолдолд найз залуу тань үргэлж бууж өгөх болно. Мэдээж, энэ уйтгартай, нэг хэвийн амьдрал таныг аз жаргалтай тайван амьдрал таныг залхаахгүй бол үүрдийн хайр дурлалтайгаа учирсан гэдэгт иргэж болно.
15-22 оноо авсан бол та хоёр яг тохирсон хосууд. Тэр үнэхээр чамд хайртай. Тиймээс бүх зүйл ойлгомжтой байхад энэ тухай заавал нурших шаардлагагүй. Тэр таны хэцүү зан авирыг ч тэсэн өнгөрөөж чаддаг. Мэдээж тэр өөрөө ч бас өндөг шиг өөгүй хүн биш гэдэг нь ойлгомжтой. Та хоёр зөвхөн үнсэлцэх биш, ярилзах, зүгээр л гар гараасаа барин суух нь ч хэн хэнд нь таалагддаг. Тиймээс та мөнхийн хайр дурлалтайгаа учирсан гэдэгт итгэж болно.
8-14 оноо авсан бол нэг бол та түүнд хайртай гэдгээ хараахан ухаараагүй байгаа, эсвэл огт хайргүй юм байна. Та хоёр өөр өөрийнхөө сонирхсон зүйлийг хийж, өөр өөрийнхөө амьдралаар амьдардаг. Гэхдээ та хоёрын харилцаа зарим нэг зүйл дээр тохирдог. Тиймээс энэ нь жинхэнэ хайр сэтгэл мөн үү гэдгийг эртнээс ойлгож ухаарахыг хичээ.
0-7 оноо авсан бол, бүсгүй минь та хэцүүхэн л байдалд байгаа юм байна даа. Та хоёрын харилцааг зүгээр л нэг жүжгийн үзэгдэл гэж хэлж болох юм. Тэр таныг биш өөрийгөө мөнхөд хайрлаж явах болно. Түүнээс харилцаагаа таслаж, мөнхийн хайр дурлалаа хайхыг зөвлөж байна.

Category: Зєвлєгєє | Views: 525 | Added by: benz | Rating: 5.0/1
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]