Main » 2010 » December » 27 » Пэрис – ийн ганган чамин мотоциклчид
2:40 AM
Пэрис – ийн ганган чамин мотоциклчид

Дэлхийн тэргvvний мотоциклийн уралдаануудын нэг болох MotoGP – д ирэх улиралд нэгэн шинэ, бас гял цал болсон баг нэмэгдэх ажээ. CNN-ний мэдээлснээр Холливуудын дуулиантай хєлєєрєє толгой хийгчдийн нэг болох Пэрис Хилтон авхай нь єєрийн багийг бvрдvvлэх талаараа зарласан байна. Хилтоны сvлжээ зочид буудлын єв залгамжлагч тэрээр MotoGP тэмцээнд 125 сс – категориор оролцдог BQR багтай єєрийн хєрєнгє чинээ, гял цал байдлаа нэгтгэхээр шийдсэн ажээ. Тvvний багт Испаний мотоциклчин Серхио Гадеа, Маверик Виналес давхихаар болсон байна. Тvvнчлэн уг євєрмєц багт MotoGP – гийн зургаан удаагийн аварга Валентино Росси –д ажиллаж байсан домогт механикч Россано Браззи орох юм. Пэрис нь Twitter дэхь блог дээрээ: "Ёстой хєгжилтэй байна гэдэг итгэлтэй байна. Би мотоциклд маш их дуртай.”- гээд бичээд амжжээ. Дашрамд дурдахад энэ оны эхээр алдарт Антонио Бандерас MotoGP-д оролцох нэгэн багийг дэмжиж ажиллаж байсан юм. Гэвч тэрээр ивээн тэтгэхээ болимогц, тvvний баг нь цаашид оршин тогтнохоо байжээ. Ингээд одоо бvгдээрээ олны дургvйг хvргээд, нэг л болж єгдєггvй нэгэн хачин эмэгтэйн бас нэгэн шинэ vйлдлийн эхлэлийг
илтгэсэн зураг авалттай танилцацгаая.







































Category: Оддын амьдрал | Views: 1175 | Added by: benz | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]