Main » 2011 » January » 10 » Энэхүү зүйлд итгэх нь та нарын өөрсдийн л дур гэхдээ үнэний ортой юм шигээ....сонирхоод л үз
1:47 AM
Энэхүү зүйлд итгэх нь та нарын өөрсдийн л дур гэхдээ үнэний ортой юм шигээ....сонирхоод л үз

Нил
1-17Нэгдvгээр сар, 19-28 зургаадугаар сар, 1-7 есдvгээр сар, 18-26 арваннэгдvгээр сар

Египетчуудын хувьд энэ бурханыг хязгааргvй их энергийн ундарга гэж vздэг. Тиймээс энэ ордонд харьяалагдах хvмvvс нь оргилуун сэтгэлтэй, зоримог, шийдмэг зантай. Бvхий л амьдралынх нь уриа "Хийж чадалгvй харамсаж байснаас хийгээд харамссан нь дээр”. Тогтмол нэг газраа суухаас бусад ямар ч ажил тэдэнд тохирно. Аливаа ажлын хэв маягт хурдан шилжин єєрчлєгдєж хувирах чадвартай. Нил ордны хvмvvс эмчилж, эдгээх ер бусын нууц увидасыг єєртєє агуулж байдаг онцлогтой. Тэд оролдоод vзвэл гараараа толгойны євчинг эдгээж, муу энергийг хvртэл залуулж чадна. Тvvний дэргэд хvмvvс амгалан, тайван байдлыг мэдэрдэг. Учир нь биеийн био орон зай нь байгалаасаа маш их эерэг цэнэгийг агуулж байдаг аж. Амьдралаас маш энгийнээр баяр баясгаланг мэдэрч, авч чаддаг ба тэвчээртэй, хvлээцтэй зантай. Бусдыг ойлгож, нарийн мэдэрч тэдэнд энгийн мєртлєє хэрэгтэй зєвлєгєєг єгч чаддаг тул хvмvvс vргэлж татагдаж байдаг. Хаана хэрэгтэй газраа яг цагийг нь олж байж чаддаг мэдрэмж тэдэнд бий. Vvнийг ашиглах хvмvvс байж болох тул хянамгай, анхааралтай байхыг зєвлєе. Урваж, мэхлэх занг тэвчдэггvй тул хэрцгий, догшин авир гаргахаа тэвчиж байх хэрэгтэй. Гэр бvлсэг хvмvvс. Хайртай хvнээ ямар ч гавьяа байгуулах сайхан урмаар тэтгэж чаддаг.
Амон-Ара
8-21 нэгдvгээр сар,1-11 хоёрдугаар сар

Эртний Египетийн vед хамгийн том нарны бурхан Рагаас илvv хvчтэй, бурхадын хаан хэмээн нэрлэн шvтдэг байжээ. Амон-Ра эр зоригийг бэлгэддэг. Тиймээс энэ ордонд хамаарагдах хvмvvс зорилготой, ухаантай. Хамт олон дунд vргэлж тэргvvлэгч нь байдаг. Єєрийн авьяасыг бусдад харуулж чадах мэргэжлvvдийг сонгодог. Алдар, нэрд хvрэх эрмэлзэл цусанд нь байдаг. Жаахан л магтах юм бол уулыг ч єргєж мэднэ. Нууц увидас нь ирээдvйг харж, мэдрэх чадвартай. Тиймээс энэ ордны хvмvvс дунд зєнч, мэргэд олноор тєрдєг байна. Єєртєє итгэлтэй, зорилготой зан чанар нь бусдыг татдаг. Уран сайхан хэллэгээрээ бусдыг иттгvvлж, ятгаж чаддаг. Иймдээ хамт олон, найз нєхдийхєє дунд алдартай, нэр хvндтэй явдаг. Дарангуйлагч бус тэргvvлэгч хvмvvс. Аливаа зvйлийг хэрхэн яаж хийх жижиг зальтай тул дипломат мэргэжил илvv тохирох юм. Хайртай хvндээ хэзээ ч єєрийгєє бvрэн илэрхийлж, ойлгуулж, нээж чаддаггvй нь сонирхолтой.
Мут
22-31 нэгдvгээр сар, 8-22 есдvгээр сар

Эх хvнийг бэлгэдсэн бурхан бєгєєд эртний Египетэд хоёр дахь том бурханд тооцогддог байжээ. Мут ордны хvмvvс бусдад ч, єєртєє ч єндєр шаардлага тавьдаг. Бусдын зовлонд туслахад хэзээд ч бэлэн. Гэхдээ сайхан vгээр бус vйл хэргээр юм. Энэ ордонд туршигч, зохион бvтээгч гээд нийгмийн хєгжлийг авч явдаг хvмvvс ихэвчлэн тєрдєг аж. Тэдний нууц увидас бол ямар ч зовлон бэрхшээлд шантарч мохдоггvй, vргэлж эрч хvчтэй байх чадвар. Ийм хvмvvстэй тагнуулын ямар ч ажиллагаанд явахад айх аюулгvй. Маш их сэтгэлийн хєдєлгєєнтэй тул заримдаа єєртєє итгэлгvй байдаг. Учир нь баярлаж байхдаа гэнэт гунигтай болдог. Єєрт тохиолдсон зовлонг єєрєє vvрэх ёстой гэсэн зарчмыг баримталдаг тул дотоод сэтгэлийн шаналал нь гунигтай болгодог. Тиймээс тэдэнд таалагдахын тулд ямар ч тохиолдолд бэлтгэлтэй байж, их тэвчээрийг єєртєє хуримтлуулах хэрэгтэй. Ганцаар байж єєрийн дотоод нууц ертєнцдєє аялах дуртай. Хайр дурлал тэдний хувьд амьдралынх нь томоохон орон зайг эзэлдэг. Хэчнээн зовлонтой vр дагавар хvлээж байгааг мэдэж байсан ч хайртай хvнтэйгээ хамт байхын тулд юу ч хийхээс буцахгvй.
Геб
12-29 хоёрдугаар сар, 20-31 наймдугаар са
р
Бат, бэх нэгдмэл байдлыг бэлгэдсэн "дэлхий” бурхан юм. Хэрэв та энэ ордонд тєрсєн бол маш нарийн мэдрэмжтэй, сайн зєвлєгч бєгєєд тайван, зєєлєн зантай. Техникийн салбарын мэргэжилтэн, сэтгэл зvйч болон нийгмийн ажилтнууд ихэнхдээ энэ ордонд харьяалагдана. Нууц увидас тань єєрийн гараар бvх зvйлийг бvтээж, цэцэглvvлнэ гэдэгт итгэдэг. Нэг ширхэг тариан vрнээс амьдрал эхлэнэ гэсэн зарчмыг баримталдаг. Аливаа ажлыг сандарч, тэвдэлгvй хийж цагийг зєв хуваарилаж, зохицуулдаг. Найз нєхєд нь тvvний єгсєн ямар ч зєвлєгєєг амьдралын сайн тал руу єєрчилж чадна гэдэгт хэзээд итгэлтэй байдаг. Хэн нэгний тєлєє гавьяа байгуулахгvй ч хайртай хvндээ єєрийн эрхгvй татагдах тайван байдлыг бий болгож чаддаг. Амьдралын бvхий л зvйлийн энгийн харж, байгаа зvйлээ хадгалан хайрлах чадвараараа бусдыг єєртєє татдаг.
Изида
11-31 гуравдугаар сар, 18-29 аравдугаар сар, 19-31 арванхоёрдугаар сар

Эмэгтэй хvний гоо vзэсгэлэнгийн хvч, хайр бэлгэдэх бурхан. Vзэсгэлэнт Изида єєрт нь дурласан нєхрийнх нь дvv амиа хорлоход амилуулсан домогтой. Энэ ордонд тєрсєн эмэгтэй баярлах учиртай. Ордны бэлгэдэл болсон хайр дурлал vргэлж аз жаргалыг авчрах болно. Тэдний эргэн тойронд vргэлж дулаан, дотно уур амьсгал хvрээлж байдаг. Амьдралаас юу хvсч байгаагаа тодорхой мэддэг хvмvvс. Энэ ордныхон эдийн засаг, сурган хvмvvжvvлэгч зэрэг мэргэжилд тохиромжтой. Єєрийг нь хvрээлж байгаа бvх хvмvvст аз жаргал авчрах нууц увидас агуулдаг. Тиймээс тэд хvмvvст яг л аз жаргалын сахиусан тэнгэр мэт санагддаг. Тэдний байгаа тэр газар хэзээ ч муу энерги, хар хvч байдаггvй. Ямар ч сэтгэлийн шаналалгvй, тайван амьдарч чаддаг. Бусдыг vнэн сэтгэлээсээ хайрлаж, итгэдэг. Тэдний хайр сэтгэл удаан хугацааных байдаг бєгєєд гайхамшигт, гэнэтийн бэлгээр дvvрэн байдаг. Хэрэв тєгс хайртайгаа учрахгvй бол насан туршдаа ганцаар явж чадна.
Осирис
1-10 гуравдугаар сар, арваннэгдvгээр сар 27-арванхоёрдугаар сар18

Энэ ордонд тєрєгсєд агуу удирдагчид байдаг. Бусдыг нэвт харж мэдэх нууц увидастай. Заримдаа тэд хvмvvсийн санаа бодлыг уншиж чаддаг мэт бодогдох тул тэднээс юуг ч нуух боломжгvй юм.
Сониуч зантай энэ ордныхон аз турших нь элбэг. Єєрийн боломжид хамгийн ихээр итгэдэг хvмvvс. Ямар ч асуудалд гарах гарц байдаг гэж боддог тул тэдний хувьд шийдвэрлэх боломжгvй зvйл гэж байдаггvй.
Заримдаа єєртєє итгэлтэй байж чаддаггvй болохоор сэтгэлээр унах тохиолдол бий. Хайр сэтгэлээс анд найзын нєхєрлєлийг илvvд vздэг.
Тот
1-19 дєрєвдvгээр сар, 8-17 арваннэгдvгээр сар

"Оюун ухаан”-ны бурханд тооцогддог. Энэ ордонд тєрєгсєд оюуны хvчээр дvvрэн. Гаднаас нь харахад тийм ч онцгой сэтгэгдэл тєрvvлэхгvй ч дотоод сэтгэлийн хувьд агуу их хvчтэй. Сэтгэл зvй, оюун бодлын ухаанаа амьдралд гарамгай сайн ашигладаг. Тэргvvлэгч, удирдагч, улс тєрч, сэтгэл зvйч гээд оюунлаг хvмvvс ихэвчлэн энэ ордоос тєрдєг байна. Тэдний нууц увидас бол хvний нvдийг хараад л хормын тєдийд худал, vнэнийг ялгах чадвартай. Амьдралын бэлтгэсэн ямар ч зовлон бэрхшээлийг туулахдаа даруухан, дур булаам байдлаа гээдэггvй. Харамгvй сайхан сэтгэл, vнэнч байж чаддаг нь бусдыг татдаг. Тэд хаана ч гэсэн гэртээ байгаа юм шиг байж чаддаг. Єєрєєр хэлбэл энгийн, хялбар элдэв маяггvй. Энэ зан чанар нь насан туршийн ажил, мэргэжлээ сонгоход нь хэрэг болно. Хайртдаа эх хvний адил сэтгэлээ зориулдаг.
Гор
1-7 тавдугаар сар, 20-30 дєрєвдvгээр сар, 12-19 наймдугаар сар

Энэ ордонд тєрсєн хvмvvс гайхамшигтай баялаг уран зєгнєлт сэтгэлгээтэй бєгєєд vvнийгээ амьдрал дээр хэрэгжvvлэх чадвартай. Яруу найрагч, зохиолч, амьтан сургагч, зохион бvтээгчид энэ ордонд хамрагдана. Тэдний єрєвч, сайхан сэтгэл ямар ч догшин амьтныг номхруулдаг. Хvнд ажлаас зугтахын оронд харин ч илvv сонирхлыг нь татдаг байна. Vvрэг хариуцлагаас хэзээ ч зугтдаггvй зан нь бусдыг єєртєє татаж чаддаг аж.
Дутагдалтай ганц зvйл бол уураа барих чадвар муутай. Бусад руу дайрч, давшлахгvй ч тэвчээртэй байхыг зєвлєх байна. Ингэснээр єєрийн олон жилийн туршид бvтээсэн зvйлээ алдаж болзошгvй. Хайр сэтгэлийн хувьд анхны харцаараа дурлаж чадах бєгєєд энэ нь бат бэх харилцаа болж чаддаггvйд сэтгэл нь гонсойдог.
Анубис
8-27 тавдугаар сар, зургаадугаар сарын 29 -долоодугаар сарын 19

Хvнд хэцvv vеэс баяр баясгалантай хормыг мэдэрч чаддаг хvмvvс энэ ордонд харьяалагдана. Тэд орой унтаж, орой босох дуртай. Хийж байгаа ажил бvхэн нь эргэн тойрондоо хэрэгтэй байж чаддаг. Vргэлж vнэний талд зогсдог тул бусдын худал, хуурмагийг нуудаггvй. Мєн хvч дорой хvмvvсийг хамгаалж, буруутай нэгэнд завал шийтгэлийг нь єгдєг. Зарим хvнд нууцлагдмал, муу санаатай гэмээр сэтгэгдэл тєрvvлдэг боловч vнэндээ ганцаараа байж их зvйлийн тухай бодон эргэцvvлэх дуртай. Нэгэнт гаргасан шийдвэрээ хэзээ ч єєрчилдєггvй. Энэ нь заримдаа хайр сэтгэлийн харьцаанд нь асуудал vvсгэх шалтаг болдог. Тиймээс хайртай хvнээ маш болгоомжтой сонгодог байна.
Сет
Тавдугаар сарын 28, зургаадугаар сарын 18, есдvгээр сарын 28-Аравдугаар сарын 2

Энэ ордонд харьяалагдах хvмvvс амбиц ихтэй, сэтгэн бодох чадвар гарамгай бєгєєд єєрийх нь зєв гэдгийг ямагт батлахыг эрмэлздэг. Тиймээс улс тєрч, шvvмжлэгч болох нь ихэд тохирно. Тэд байлдан дагуулагч бєгєєд зовлон бэрхшээл нь туулж, давахын тулд учирдаг гэж vздэг. Єнгєрснийг бодож, шаналалгvй ирээдvйг итгэл, найдвар дvvрэн харж чаддаг. Алдаан дээрээ суралцдаг хvмvvс бол энэ ордныхон биш. Зєвхєн єєртєє л найддагаас гадна багахан хэмжээний хувиа хичээмтгий зантай. Ажил мэргэжил, хайр сэтгэл дэх хэмжээ хязгаарыг тэвчдэггvй.
Эрх чєлєєт байдлаа хадгалахын тулд хаанаас, юунаас ч зугтаж, нуугдахад бэлэн. Хайр сэтгэлийн хувьд єєрийнх нь зан аашийг хvлээн зєвшєєрч, таалсан хvнийг сонгодог бєгєєд хардах сэтгэл тэдний хамгийн том дутагдал аж.
Бастет
14-28 долоодугаар сар, 23-27 есдvгээр сар, 3-17 аравдугаар сар

Энэ ордны эмэгтэйчvvд маш сайн эх, эхнэр болдог. Эмэгтэй хvнд тохирсон ямар ч ажилд тэднийг амжилт дагалдаж байдаг. Сурган хvмvvжvvлэгч, эмч, сувилагч, нягтлан бодох гэсэн мэргэжлvvд тохиромжтой. Бусдыг тайтгаруулж, тайвшруулах чаддаг. Ихэмсэг, дур булаам байдлаас гадна харамгvй сэтгэл нь бусдыг татаж байдаг. Байдлыг чадварлаг нарийн мэдэрч чаддаг тул хvн бvрт хэрэгтэй vгс, зєвлєгєєг єгдєг. Ичимхий, дуугvй зан нь тэднийг бусдад сул дорой харагдуулах тохиолдол бий. Гэсэн ч тэд vvнд огтхон ч эмзэглэдэггvй, харин ч хийх ёстой зvйлээ цаг тухайд нь хийж сэтгэл тайван амьдардаг байна. Гэр бvлийн хувьд єєрийнх нь мэдрэмжийг vнэлж чаддаг хvмvvсийг сонгохыг хичээдэг. Амьдралын зовлон, бэрхшээлд эмэгчин арслан мэт тулалдаж чадахгvй ч хайртай хvндээ маш их хайр, халамжийг зориулж чадна.
Секмет
Долоодугаар сарын 29-Наймдугаар сарын 11, аравдугаар сарын 30-Арваннэгдvгээр сарын 7

Секмет нь "эрч, хvч” хэмээн орчуулагдах юм. Амьдралын гол зарчим бол шударга байх. Энэ ордонд тєрсєн хvмvvст бурхан аливаа авьяасыг харамгvй заяасан байна. Азын тэнгэр байнга ивээж байдаг хvмvvс. Тиймээс ямар ч мэргэжилд амжилт гаргаж, оргилд нь хvрч чаддаг. Авьяас чадвар, дур булаам байдлаа сайн мэддэг тул ихэмсэг зантай, бусдаас ямагт илvv гэж боддог. Єєрийгєє хянаж чаддаг тул барагтай бол алдаа гаргадаггvй. Энэ бvх хатуу, ширvvн гэмээр зангийн ард хvvхэд мэт гэнэн итгэмтгий чанар нуугдаж байдаг. Амьдрал хэчнээн хатуу болохыг бусдад мэдрvvлэхийн тулд ширvvн зан гаргадаг аж. Гэр бvл, хайртай хvмvvстээ vхэн vхтлээ итгэж, vнэнч байж чадах хvмvvс. Энэ ордны эрчvvд vр хvvхдээ эх хvнээс илvv бєєцийлєн, хамгаалж чаддаг. Амжилт, боломжуудыг vл харгалзан гэр бvлээ ажил, мэргэжлээс илvvд vздэг байна.

2011 оны хайрын зурхай

Хонь
Мэдрэмж сайтай Венера дагинын жилд хонийн ордынхонд хамгийн дулаан сэтгэл ориглох болно. Та нарт романтик, хайрын эрэлт ч улам их байна. Хонь хайртдаа таашаал өгч сайхан бэлэг барьж  бусад жилүүдээс онцлогтой байж чадна. Хариугүй хайр ч ирж магад. Гэхдээ таны жижигхэн гомдол хурдан мартагдах болно.
Хэрэв та  ханьгүй бол танд яарах хэрэг байна.  гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой жил учраас та үүнийгээ амжуулахаар яарах хэрэгтэй. Тийм алхам хийх шийдвэрээ та нэлээд хүндрэлтэйгээр гаргах байх.
Эмэгтэйчүүд нь энэ онд тооцоотой гэрлэлтийг ихээр хийх бөгөөд хачирхалтай нь тэр бүгд нь амжилттайгаар гэр бүлийг бүрдүүлэх аж.

Үхэр

Хайрын бурхан Венера  ирж буй онд үхэр ба жинлүүр гэсэн хоёр тэмдгийг онцгой анхаарах болно. Тиймээс ч 2011 он үхрийн ордын хайрын жил нь болж байна. Энд таны гол ивээгч Венера л нөлөөтэй. Мөн жил гэр бүлийн хувьд хэрүүл, шуугиан багатай он.
Ганц бие үхрийнхэнд олон шинэ танилууд ялангуяа эм хүйсийнхэн их байх болно. Романтик адал явдал таныг энд тэндгүй хүлээж байна. Таны сайхан чанар бусдыг улам ихээр татах болно. Жилийн сүүлийн хагаст та хайрын далайд умбаад гарч ирэхгүй байх магадлал их.

Ихэр
Гэр бүлийн хосуудад ердийн л нэг жил. 2011 онд салж саринах, нийлж нэгдэнэ гэсэн үзэгдэл хосуудад гарахгүй. Энэ жил танд тайван амгалан, хэвийн гэр бүлийн амьдралыг авчирч байна. Шалтгаангүй сөргөлдөөн гаргаж байснаас хайртдаа итгэх нь чухал.
Ихрийн ордын ганц бие олон хүний нөхөрсөг харилцаа нь хайр болон дотносно. Хамгийн гайхалтай нь тэр нь орчны хүмүүсээр барахгүй өөрсдөд нь гайхал төрүүлнэ. Гэхдээ тэр нь нэг их удаан үргэлжлэхгүй. Венера дагина та нарыг догдлуулж, доргиож магадгүй. Минутын хайрт хөтлөгдөөд хэрэггүйг л од гаригс хэлж байна. Хэрэв та энэ бүгдээс зугтаж чадвал жинхэнэ хайраар бялхах болно. 2011 онд гэр бүлээ зохиосон ихрүүд ахуйн болон материалын дарамтыг үзэхгүй.

Мэлхий
Хосууд гэр бүлдээ илүүтэй анхаарч дотны хүмүүстээ анхаарал халамжаа өгөх жил бол таны хувьд 2011 он. Та хайр халамжтай, мэдрэмжтэй хүн болон хувирна.
Та өөрчлөлтөд дуртай байх болно. Хайраа та бөөцийлөн  анхаарч бас хажуугаар нь санхүүгээ мартахгүй байх ёстой.
Хувийн амьдралдаа итгэлтэй хайраар бялхсан жил ганц бие мэлхийнхэнд ирж байна. Энэ жил хайрын зугаа цэнгэл, амжилт нэн ялангуяа зуны улиралд тэр нь эрчимтэй байна. Танд жинхэнэ хайр ирнэ. Хэрэв та хоёр хайрын шалгалтаа давж чадвал дараагийн жилд нь хуримлах болно.

Арслан
Энэ тэмдгийнхэн лидер гэдгээрээ л 2011 оныг эхлүүлнэ. Венерагийн жил өмнөх жил шиг  нь арслангуудын хайрын ялалтын жил байх юм. Гэхдээ ялалтууд ихсээд ирээдүйд чинь хүндрэл гарч магадгүй. Та цагаа хоосон таашаалд их зарж байна. Гэр бүлдээ л анхаарах цаг ирж байгаа шүү. Таны адал явдал танай гэрийнхнийг үймүүлнэ. Энэ зөвлөмжийг сонсож байгаа хүмүүст хайрттайгаа жаргалтай байх боломжийг Венера өгнө.
Ганц бие арслангийнхан хайрын адал явдлын шинэ ээлжээ зоригтой эхэлж болно. Та хувийн амьдралынхаа асуудлаас салж, хайрын хосоо олно. Жилийн дунд үеэр гэрлэх талаар ч бодоод ирэх байх. Та үүнийг хийх хэрэгтэй учир нь ирж буй он Венерагийн жил билээ.

Охин
Венера дагинын жил гэр бүлийн хосуудад хайраас гадна эвлэрлийн цагийг авчирч байна. Энэ жил та өөрийн хайртаа сэтгэлээсээ хандах ёстой.
Хувиа бодохоос зугтаж, нөгөө хэсэгтээ илүүтэй анхаарвал та өөртөө хайрыг илүүтэй мэдрэх болно. Энэ тэмдгийн олон төлөөлөгч хайраа цоо шинэ хуудаснаас эхлэхээр хичээнэ.
Өөрийн гэсэн ухаантай, ёжлолтой гэхдээ ганц бие охиныхонд Венера ивээлтэй байх ажээ. Жилийн турш л та хайр сэтгэл, халуун янаглалдаа лидер нь байх юм. Даллаад л дагуулчихна гэсэн эрмэлзлээ та үргэлж хэрэгжүүлэхээр зүтгэх ажээ. Адал явдал хөөгөөд хайраа олохгүй өнгөрсөн ч жил танд сэтгэгдэл үлдээнэ.

Жинлүүр
Венера бурхан энэ жил өөрийн тэмдгүүдээ илүүтэй ивээх болно. Жинлүүрийнхний гол амжилт нь гэр бүлд л ирэх юм байна. Тэднийг тачаангуй, амжилтай, азтай хайр хүлээж буй.
Жил элдэв гэнэтийн сайхан үйл явдлаар дүүрэн. Гэр бүлийн хосуудад хамтарсан хобби эсвэл хамтран бизнес хийхэд таатай байх болно.
Жинлүүрийн ихэнх нь хайраасаа улам их итгэл, эрч авах болно. Тэр нь эргээд хувийн амьдралаас гадна хувьсгалын амьдралд нөлөөтэй. Ерөнхийдөө 2011 он өмнөх жилүүдээс илүү тачаангуй, халуухан жил болно.
Ирж буй онд бүхий л хүсэл мөрөөдөл чинь биелэх магадлал өндөр гэдгийг ганц бие жинлүүрийнхэнд хэлчихье.

Хилэнц

Венера бурхны ивээлийн 2011 он энэ тэмдгийн төлөөлөгч бүрд сайн байхгүй. Аз жаргал, зохис гэр бүлд өөрчлөлт гарахгүй харин өмнө нь галт уулын тогоон дотор амьдарч байсан мэтээр жилээ өнгөрөөсөн хосуудын шалгалт бас л үргэлжилнэ.
Бие биедээ учиргүй хайртай байх боловч хардах гэж нэг гай байгааг санаж яв. Энэ үеэр л бодлогогүй хөдлөх хэрэггүй. Бусдыг бага сонсож хайртдаа итгэлтэй бай гэж од гаригс зөвлөж байна.
Ганц бие хилэнцэд 2011 он таатай. Венера бурхан л таныг хайраа олоход чинь хөтлөх юм. Хайраа олохдоо бас өөрөө нэлээдгүй зүтгэл гаргавал таарна. Жилийн сүүлчээр бүгд л гэр бүлтэй болсон байх магадлалтай.

Нум

Гэр бүлийн хосуудад 2011 он таатай жил нь. Үр хүүхэд хүсч байсан  хүмүүст  хүсэл нь биелэх цаг ирнэ. Тэр мэдээ та нарын харилцаанд шинэ уур амьсгал авчирна.
Энэ тэмдгийн бусад төлөөлөгчдөд хайртай хүндээ  анхааралтай, нинжин хандаж, халамжтай байхыг зөвлөж байна. Ерөнхийдөө нумынханд ирж буй жил романтик, сюрпризийг авчирна.
Ганц бие нумынханд 2011 он сонирхолтой жил. Эрэл хайлт хийж байгаа нэг нь өөрийн аз жаргалаа амархан олно. Гэхдээ жилдээ амжаад гэрлэх нь санхүүгийн асуудлаас болоод бүтэмжгүй байх болов уу. Тэвчээр заагаад  зүтгэхэд дараагийн жилд нь сайхан хуримтай учирна. Энэ бүх нумынханд хамааралтай биш. Зөвхөн гэр бүлтэй больё гэсэн хүмүүст л хамаатай.
Энэ тэмдгийн төлөөлөгч гэр бүл зохиох хүсэл,зориггүй  зүгээр л романтик адал явдал хайвал тэр нь амархан бөгөөд бүтэмжтэй байх юм байна. Романтик тэдний хувьд тоглоом байх ажээ.

Матар
Гэр бүлтэй матын ордын хүмүүс  2011 онд хайр сэтгэлдээ сэтгэл дундуур байх магадлалтай. Од гаригсийн хэлж байгаагаар юм л бол хэрүүл өдөөд байх хэрэггүй. Бодлогогүй, яаруу хөдлөх гээд яахав
Хэрэв таны хайр зурхайгаар тохирохгүй байгаа бол үргэлж л сөргөлдөөн гаргахыг оролдох бөлгөө. Үүний эсрэг арга бол сөргөлдөөнд орохгүй чимээгүй л дуугаа хураах. Ерөнхийдөө бол матрынханд гэр бүлийн амьдрал хэвийн байх ажээ.
Дурлалын бурхан Венера энэ жилд ичимхий бүрэг ганц бие матрынханд өөрийн сэтгэлээ нээхэд нь тусална. Матрын даруухан төрх дор тачаалын их далай нуугдаж байгаа учир хайрын фронтод ялалт ихтэй байх нь.

Бумба
Шинэ оны эхээр гэр бүлтэй бумбынхан бага зэргийн сөргөлдөөнтэй байх аж.  Энэ тэмдгийн ихэнх төлөөлөгчид өөрийн асуудлаа өөрөө л шийдэхээр зүтгэнэ. Хувийн амьдралд бас нэг доргион байна. Энд ахмад туршлагатай хүмүүсийн сургамж чухал.
Зөвлөмжийг сонсож сур. Гэхдээ өөрийн бодол өөртөө зөв. Таны учраа олох чадвар хайртайгаа сайн байх боломжийг өгнө.
Ирж буй жилд ганц бие бумбынханд мэдрэмж өндөр байх учир эсрэг хүйстэнтэйгээ харилцахад саад болохгүй. Өөрийн ханиа олно гэсэн шургуу бодолтой бумба  хайраа олоод бат бэх холбоог тогтоож чадна. Зарим нь хүслээ бодит гээд андуурах магад байгааг анхаарна уу.

Загас
Энэ ордынхонд ирж буй  2011 он гэр бүлийн талд бага зэргийн бужигнаантай байх гэнэ. Загас эд хөрөнгийн хойноос хөөцөлдөж байгаад хувийн амьдралаа мартаад иржээ гэнэт ухаарах болно.
Хайрын Венера бурхны энэ жилд та өөрийн хамтрагчдаа гараа сунгахад амьдрал чинь дахиад л бал шигээ байх болно.
Од гаригс таныг хайртдаа уйтгартай зүйл яриад байх хэрэггүй зөвлөж байгаагаас гадна заримдаа хайрын, эротик кинонуудыг хамтран үзэж, театр, музей, аялалд  цуг явахыг зөвлөж байна.
Хүний татахаар хөөрхөн ганц бие загаснууд эсрэг хүйстнээ татах бүрэн боломжтой мартах хэрэггүй. Зарим хүмүүс жилдээ амжаад гэрлэхийг чухалчлах байх. Энд дотны хүмүүсийн зөвлөгөө чухал


 

 

 

 

Category: Зєвлєгєє | Views: 417 | Added by: benz | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]