Main » 2011 » January » 4 » 2010 оны дэлхийн хамгийн хурдан 10 автомашин
2:22 PM
2010 оны дэлхийн хамгийн хурдан 10 автомашин












2010 оны дэлхийн хамгийн хурдан 10 автомашин

Хүн бүр л хурдан автомашинтай болохыг хүсдэг байх. Ялангуяа залууч машины хурд, хүчийг голлон хардаг билээ. Энэ удаагийн дугаартаа 2010-2011 оны дэлхийн хурдан 10 автомашиныг танилцуулж байна.



1. Bugatti Veyron

Хурд хүчээрээ тэргүүлдэг уг машин цагт 267 милийн хурдар жагсаалтын эхэнд бичигджээ. Тус машины үндсэн үнэ нь 1700000 доллар бөгөөд 1200 морины хүчин чадалтай «W16» хөдөлгүүртэй аж. Уг машин нь шилдэг 10 машины жагсаалтад багтсан хамгийн үнэтэй машин юм.


2. SSC Ultimate Aero

Энэ машин нь цагт 257 миль хурдлах чадвартай бөгөөд давхар турбо «V8» хөдөлгүүртэй. Дэлхийн хамгийн хурдан автомашины үндсэн үнэ 654400 доллар аж. 2007 оны гуравдугаар сард явуулсан туршилтаар «SSC Ultimate Aero» автомашин «Bugatti Veyron» маркийн автомашиныг ардаа орхин Гиннесийн номонд дэлхийн хамгийн хурдан автомашин гэж бичигдэж байжээ.







3. Saleen S7


750 морины чадалтай давхар турбо «V8» хөдөлгүүртэй уг машин нь цагт 248 миль хурдалдаг байна. Машины үндсэн үнэ 555 мянган доллар аж.





4. Koenigsegg CCX


806 морины хүчтэй «V8» хөдөлгүүр бүхий «Koenigsegg CCX» машин нь цагт 245 миль хурдлах чадалтай. Швед улсад үйлдвэрлэсэн уг машины үндсэн үнэ 545568 доллар аж. Энэ машиныг зохион бүтээгчид дэлхийн хамгийн хурдан автомашин болгох зорилт тавьсан ч «Bugatti», «Ultimate Aero» гэсэн төмөр хүлгүүдийн амжилтыг эвдэх хэцүү гэнэ.





5. McLaren F1


627 морины хүчтэй «V12» хөдөлгүүртэй автомашин нь цагт 240 миль хурдалдаг байна. Машины үндсэн үнэ 970 мянган доллар юм. Машины хаалга нь сарьсан багваахайн далавчтай төстэй бөгөөд Бэтмэний унаа ч гэж үзэж болно.





6. Ferrari Enzo


660 морины хүчтэй «V12» хөдөлгүүртэй уг машины үндсэн үнэ 670 мянган доллар бөгөөд цагт 217 миль хурдалдаг байна. Энэ маркийн ердөө 399 машин үйлдвэрлэсэн байна. Тиймээс хэн нэг нь машинаа осолдуулбал үлдсэн машинуудын үнэ нэмэгдэх аж.





7. Jaguar XJ220


542 морины хүчтэй, давхар турбо «V6» хөдөлгүүртэй уг машины үндсэн үнэ 650 мянган доллар бөгөөд цагт 217 миль хурдалдаг. 1992 онд үйлдвэрлэсэн энэ машин одоог хүртэл хамгийн хурдан автомашины жагсаалтад багтаж байна.





8. Pagani Zonda F


650 морины хүчтэй Mercedes Benz M180 «V12» хөдөлгүүр бүхий энэ машины үндсэн үнэ 667321 доллар аж. Цагт 215 миль хурдалдаг энэ машин «V12» хөдөлгүүрийнхээ тусламжтай илүү хүч гаргах боломжтой төмөр хүлэг гэж мэргэжилтнүүд үздэг байна.







9. Lamborghini Murcielago LP640


Цагт 211 миль хурдалдаг, 640 морины хүчтэй «V12» хөдөлгүүртэй энэ машины үндсэн үнэ 430 мянган доллар гэнэ. Мэргэжилтнүүд уг машины загварыг ихээр таалдаг аж.







10. Porsche Carrera GT


612 морины хүчтэй «V10» хөдөлгүүртэй энэ машин цагт 205 миль хурдалдаг байна. Дэлхийн хамгийн үнэтэй машины жагсаалтад багтсан уг машины үндсэн үнэ нь 440 мянган доллар аж.

Views: 437 | Added by: benz | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]